“Хөх нулимстай тэнгэр” түүврийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.07.22-нд нийтлэгдсэн

“Хөх нулимстай тэнгэр” түүврийг танилцуулна

Өвөр Монголын Яруу найрагч Эрэнцэндоржын Болдын “Хөх нулимстай тэнгэр” шүлгийн түүврийн англи хэвлэлийн түүвэр, Утга зохиолын орчуулагч, монгол судлаач Саймон Вэкхам Смитийн орчуулгаар хэвлэгдсэн Монгол өгүүллийн дээж “Stories from the Steppe” түүвэр номын нээлт маргааш нэгэн зэрэг 11.40 цагт “Арт хаус” төвд болох аж.

Энэхүү арга хэмжээг Соёл, яруу найргийн академиас хамтад нь зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Монгол өгүүллэгүүдээс дээжилсэн “Stories from the Steppe” түүвэрт Б.Ринчин, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, М.Ядамсүрэн, Г.Сэр-Од, Д.Намдаг, П.Лувсанцэрэн, С.Эрдэнэ, Д.Гармаа, Ч.Галсан, Д.Намсрай, До.Цэнджав, Г.Мэнд-Ооёо, Л.Өлзийтөгс, С.Анударь, Б.Золбаяр зэрэг зохиолчдын бүтээлээс дээжилсэн байна.

Өвөрмонголын яруу найрагч Э.Болд нь 1966 онд ӨМӨЗО-ы Алшаа Баруун хошуунд төрсөн. 2004 онд Баруун Хойтын Үндэстний Их Сургуулийг монгол хэл, утга зохиолын мэргэжлээр төгссөн. 2001 онд “Яруу найраг-Зүрхэн хөдөлгөөний зураг”, 2004 онд “Далд тэнгэрийн өчил” (хятад хэлээр) шүлгийн түүвэр хэвлүүлсэн. “Гилгүүн-Уянга-2007” яруу найргийн наадмын тэргүүн байрын Алтан-Од шагналт.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж