Интернет дахь хамгийн аюултай домэйн нэрүүд

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Интернет дахь хамгийн аюултай домэйн нэрүүд


2009 оны байдлаар Камерун улсын (.cm) домэйн нэр Интернет дахь
хамгийн аюултай домэйн нэр болоод байна. Харин Японы домэйн (.jp)
хамгийн аюулгүй гэж тооцогдож байна. Дэлхий дээрх хамгийн ачаалалтай
домэйн болох (.com) аюултай домэйний жагсаалтанд 2-рт орж байна. Дараа
нь оросын .su болон .ru, Хятадын .cn, Самоагийн .ws домэйнууд хамгийн
аюултай гэж тооцогдож байна. Кибер гэмт хэрэгтнүүд эдгээр домэйнийг
төрөл бүрийн хортой үйл ажиллагаандаа ашиглах дуртай болжээ. Ер нь
домэйн нэр нь хямд, бүртгүүлж авахад хялбар, баригдах магадлал багатай
газруудыг кибер гэмт хэрэгтнүүд сонгож байна. Камеруны cm домэйн нь com
домэйнтэй тун төстэй бичигддэг учир аюултай програмууд, тагнуулын
програмууд бүхий сайтууд, рекламын сайт, бусад үл хүсэх агуулга бүхий
сайтуудыг энэ домэйн нэрээр байрлуулж байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж