Солонгосын поп од Рэйн: “Тулааны урлагийн кинонд одоо миний ээлж ирсэн”

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Солонгосын поп од Рэйн: “Тулааны урлагийн кинонд одоо миний ээлж ирсэн”

rain hot


“Алуурчин Нинжа” киноны гол дүрд тоглосон Солонгосын поп од Рэйн шинэ уран бүтээлийнхээ талаар ярьж байна.

 

Та урьд нь зодооны урлагаар хичээллэж байсан уу?

Би
арван настай байхдаа таеквондогоор хичээллэж байсан. Би “Алуурчин
Нинжа” кинонд тоглохын тулд таеквондо, тайчи, нинжа техник, каратэ
зэрэг олон зодооны урлагаар хичээллэх болж, хоолны дэглэм барьдаг
байсан. Учир нь бие галбираа яг л Брюс Лий шиг байлгах хэрэгтэй байсан,
тиймээс би ямар ч элсэн чихэр, давс хэрэглэдэггүй байсан. Тахианы гуя,
ногоо л идэж байлаа. Аймшигтай санагдаж байсан шүү. (Инээв) Би нийт
есөн сар бэлтгэл хийсэн.

Та зодооны бүстэй юу?

Үгүй ээ, байхгүй.

Энэ дүрд тоглоход ямар санагдаж байсан бэ? Их хэцүү байсан уу?

Хэцүү байгаагүй. Надад ямар ч дарамт, стресс байгаагүй. Би энэ киноны гол дүр байсан болохоор их таалагдсан (Инээв).

 “Алуурчин Нинжа” кинонд тоглохоос өмнө нинжа нарын соёлын талаар хэр мэддэг байсан бэ?

Жаахан
хүүхэд байхаасаа л би зодооны кинонд дуртай байсан Тиймээс би нинжа,
нинжа техникт хайртай байдаг. Миний япон найз надад нинжа техник, шинж
чанарыг тайлбарлан хэлж өгдөг байсан. Азид нинжагийн тухай олон кино
байдаг шүү дээ. Би их үздэг байсан.

Зодооны урлагийн жүжигчдээс та ямар жүжигчинд илүү их дуртай вэ?

Би Жэкки Чан, Брюс Лийд хайртай. Тэд бол миний баатрууд. Гэхдээ би хурдан бас илүү царайлаг. Одоо миний ээлж ирсэн. (Инээв)

Нинжа мастер Озүнүгийн дүрд тоглодог Косүги Шотгийн талаар?

Тиймээ, тэр бол жинхэнэ нинжа мастер. Би түүнээс л зодооны урлагийн талаар ихийг сурч, мэдсэн. Тэр бол агуу хүн.

 

“I’m
a Cyborg” кинонд тоглохдоо Парк Чан Вүүктэй хамт ажиллаж байсан. Харин
“Алуурчин Нинжа” кинонд тоглоход ямар ялгаатай байсан бэ?

 

Миний бодлоор Вачовскис болон ноён Парктай ажиллахад нэг их ялгаа байгаагүй. Тэд хоёулаа л гайхалтай сайхан авъяастай хүмүүс.

Жүжигчин Наомитай ажиллахад ямар байсан бэ?

Тэр
ч халуухан шүү. Бас их тусч. Хүн бүрт л тусалдаг. Дандаа инээж байдаг
сайхан эмэгтэй. Тиймээ, би түүнд хайртай. Түүний жүжиглэх ур чадвар,
стильд нь би дуртай. Тэр сайн жүжигчин.

Кино зураг авалтын явцад та ямар нэгэн гэмтэл бэртэл авсан уу?

Биеэ
их олон зүсүүлсэн л дээ. Хэдийгээр хүмүүс надад санаа тавьж, халамжилж
байсан ч биед маань шаналгаа зовиур их байсан. Заримдаа тоглоод хөлөө
хугалж гэмтээсэн дүр үзүүлдэг байсан. Тэгэнгүүт хүмүүс сандралдаад л…
Хөгжилтэй байсан шүү

Та ямар төрлийн кинонд тоглохыг илүүд үздэг вэ?

Миний
хувьд бүгд адилхан. Инээдмийн, романтик, аймшгийн гэх мэт бүх төрлийн
кинонд л тогломоор байна. Би Холливүүдад карьераа заавал амжилттай
үргэлжлүүлэх болно.

Кино зураг авалт дууссан ч та кинонд тоглож байсан “дүрээсээ” гарч амжаагүй байна уу?

“Алуурчин
Нинжа” дууссан. Одоо дандаа тахианы гуя идэж, шаргуу хичээллэх
шаардлагагүй болсон. Би гамбургер, пицца, шарсан төмс идэж эхэлсэн.
Өчигдөр орой гэхэд л гурван гамбүргер идсэн.

 

Кино болон дуу хөгжмийн ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?

 

Аль
алиныг нь зэрэг л амжуулдаг. Зарим хүмүүс надаас “Дуулах, жүжиглэхийн
алинд нь илүү дуртай вэ?” гэж асуудаг. Энэ яг л “Ээж, аав хоёрынхоо
алиныг нь илүүд үздэг вэ” гэсэнтэй ижилхэн сонсогддог. Би аль алинд нь
анхаарлаа төвлөрүүлэн ажиллах болно. Би дуулах, жүжиглэх аль алинд нь
дуртай.

Та энэ кинонд үргэлжлэл байгаа гэж боддог уу?

Тиймээ, яагаад болохгүй гэж?

Танд хэзээ “Алуурчин Нинжа”-д тоглох санал тавьсан бэ?

“Speed
Racer” кинонд тоглож байхад надад “Алуурчин нинжа”-д тоглох санал
ирсэн. Би шууд л “за” гэж хариулсан. Ийм сайхан саналд яаж татгалзах
билээ дээ.

“Алуурчин нинжа” киноны постерт таны нүүрэн хэсэг огт харагддаггүй. Яг нинжа нар шиг нүүрээ нуусан байсан.

Би
тэр зурганд дуртай. Би тийм зураг урьд нь авахуулж байгаагүй. Хүмүүс
постерыг хараад “Энэ хэн бэ?” гэж сониуч зан нь хөдлөх байх гэсэн
үүднээс тэгж зургаа авахуулсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж