Хятад толь бичгээс үг хасчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.21-нд нийтлэгдсэн

Хятад толь бичгээс үг хасчээ

Хятадын хамгийн алдартай толь бичгийн шинэ хувилбараас “гей” гэсэн утга бүхий үгийг үгсийн сангаас хассан  нь хүний эрхийн төлөө тэмцэгчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарчээ.  Харин толь бичгийг хэвлэн гаргагчид тэр үгийн хар ярианы хэллэгийг оруулаагүй гэж тайлбарлажээ. Орчин цагийн хятад хэлний толь бичгийн зургаа дахь хэвлэлт 13,000 ханз үсэг болон 3,000 гаруй шинэ хэвшмэл хэллэгтэй аж. Толь бичгээс “гей” гэсэн утгатай үгийг хассан мөртлөө интернэт хар ярианы хэллэг, агаарын бохирдлыг илэрхийлсэн гадаад үг хэллэгийг оруулсан байжээ.  Гэвч  "tongzhi" буюу Хятадаар “гей” гэсэн утгатай үгийг уг толиос хайгаад олохгүй байгаа аж.  Тиймээс Хонконг, Тайваньд үүнийг эсэргүүцсэн ижил хүйстнүүдийн жагсаал өрнөж амжжээ. "Tongzhi" хэмээх үгийг толь бичигт оруулаагүйн бас нэг шалтгаан нь улс төрийн онигоотой холбоотой гэнэ.  Учир нь Хятадын эрх баригчид нэгнээ “нөхөр Ху Жинтао”, “нөхөр Вэн Зябао” гэж дууддагийг хошигнон  Хонконг,Тайваньд ижил хүйстнүүдийг ийн нэрлэх болсон юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж