Холливудын жүжигчин Том Крузын өргөмөл хүү Коннор афро үсний засалтаа өөрчилж, индиан омгийн дайчныг санагдуулам мохаук засалт хийлгэжээ. Жүжигчин Том Круз “Алсын алсад” киноны хамтран тоглогч жүжигчин Николь Кидмантай гэрлэж байхдаа Коннорыг өргөж авсан билээ. Гэвч Том, Николь Кидман хоёр салсны дараа Коннор аавтайгаа хамт үлдсэн аж. Том Крузын шинжлэх ухаан, шашныг хослуулсан Scientology сургууль Коннорыг өргөмөл ээжийнх нь эсрэг болгож хүмүүжүүлсэн гэж ойр дотныхон нь ярьдаг гэнэ. Том Круз Никольтой хамт амьдарч байхдаа хоёр хүүхэд өргөж авсны нэг нь Изабелла юм. Том тэднийг өргөмөл ээжтэй нь ховорхон уулзуулдаг байжээ. Жүжигчин Кейти Холмсоос салж, сүүлийн гэрлэлт нь бүтэлгүйтсэний дараа Том 50 насны төрсөн өдрөө өргөмөл хүүхдүүд Коннор, Изабелла хоёртой хамт даруухан тэмдэглэсэн гэдэг. Томын өргөмөл хүү Коннор авьяаслаг DJ бөгөөд шоу цаг нь болохоор шоу бизнест хүчээ сорих гэнэ.
Н.Энх