Хуучирсан мэдээ: 2012.07.21-нд нийтлэгдсэн

Гамлет сонгогджээ

Дэлхийн суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт "Гамлет" жүжгийг драмын театрын тайзнаа дахин амилуулахаар найруулагч нарын дунд өнгөрсөн тавдугаар сард тендер зарлаж, найруулагч Н.Наранбаатар ялсан билээ. Тэрбээр УДЭТ-ын тайзнаа өвөл цагийн улирлын нээлтийг “Гамлет” жүжгээр эхлүүлэх юм. Найруулагч Н.Наранбаатар хэдийнэ жүжгийн гол дүрүүдээ сонгосон бөгөөд ирэх наймдугаар сарын 20-нд УДЭТ-ын уран бүтээлчид зуны амралтаа дуусган ажилдаа орох үед тэдний нэрсийг зарлахаар болжээ. 31 жилийн дараа Монголын драмын тайзнаа дахин амилж буй тус жүжгийн Гамлетын дүрд хэн тоглох нь үзэгчдийн хувьд одоохондоо нууц байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж