УИХ-ын дарга сонгох асуудлаар МАН-тай зөвшилцөөгүй гэсэн шалтгаанаар МАН-ын бүлгийн гишүүд өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааныг гацаасан. Тэгвэл өчигдөр орой 21.00 цаг өнгөрч байх үед парламентад суудалтай нам, эвслийн бүлгүүдийн төлөөллөөс бүрдсэн зөвшилцөх ажлын хэсэг гаргажээ. Ажлын хэсгийнхэн уулзаж, УИХ-ын даргыг сонгох асуудлаар санал солилцсон мэдээлэл байна.
Ирэх даваа гаригийн өглөө УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар хуралдахаар болсон байна.
Д.ОЮУН