Хуучирсан мэдээ: 2012.07.21-нд нийтлэгдсэн

Хурц сонголт

Э.Батшугар лхагва гарагт МУ-ын гуравдахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох шүүх хуралд охин дүүгийн хамт ирсэн билээ. Эцгийнхээ төлөө  эцсээ хүртэл тэмцэхээ тунхаглаж явсан Э.Батшугар ноёнтон өчигдөр гэрээсээ нэлээн яаруу гарсан бололтой. Яарч хам хум хувцасласан гэдгийг нь саарал өмд, гялгар хар гутлынх дундуур үе үе гялалзах ногоон оймс нь илтгэж байлаа. Эцгийнхээ оронд 25 настайдаа их хурлын гишүүн болох магадлалтай байгаа залуу эрхэм маань оймсондоо нэлээн хурц өнгийг сонгодог юм болов уу? Бентлигийн их сургууль дүүргэсэн гэдгээрээ өөрийгөө хөөрхөн таниулчихдаг энэ залуу барууны иргэдийн хээ шаагүй занг өөртөө шингээж оймсондоо нэг их ач холбогдол өгдөггүй байж болох л доо. Ер нь ажил хэрэгч хослол өмсдөг эрчүүдийн баримтладаг наад захын дүрэм бол бараан өнгийн оймс өмсөх байдаг.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж