Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Хатагтай Gaga Берлинд

Lady Gaga-гийн “Monster
Ball” аялан тоглолт Европт үргэлжилсээр
л байна. 24 настай энэ этгээд бүсгүй одоо Берлинд байна. Герман дахь аялан
тоглолтоо Гамбург хотоос эхэлсэн түүний хувьд Берлин хоёр дахь зогсоол нь.
Өчигдөр Берлин дэх аялан тоглолтоо хийсэн
Lady
Gaga
тоглолтын дараа “O2
World
” стадионоос гарч явахдаа нэвсийсэн урт “хачин” хар
даашинз,
хоёр хоногийн өмнө Шведэд өмсч байсан өсгийгүй өндөр хар
гутлыг хослуулсан байна. Нүүрээ хар торон гивлүүрээр бүтээсэн хатагтай
Gaga шаргал үст байхаас
уйдсан бололтой. Саарал туяатай илүү натурал харагдахуйц шинэ үсний өнгийг нь
олон сайтын стилистүүд таашаан бичсэн байна.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж