Шведийн
эрдэмтэд Монголын Тост уулнаас ирвэсний зулзага барьжээ. Энэ бол
ховорхон завшаан бөгөөд биологийн төрөл зүйлийн хувьд бараг устаж мөхөх
ирмэгт ирээд байгаа энэ хөхтөн амьтныг хамгаалж аврах зорилгоор тэд
ийн судалгааны ажлыг Монголд эхлүүлээд байгаа юм. Ирвэсний ийм нялх
зулзагыг харах завшааныг тэд 1982 оноос эхлэн хайж байсан гэж судалгааны
багийн ахлагч Орьян Юханссон өгүүлжээ.

Тус багийнхан 2008
оноос эхлэн ирвэс барих, тэдэнд радио дамжуулагч GPS зүүж амьдралыг нь
судалж байгаа юм. Тэд энэ хугацаанд нийтдээ 19 ирвэсэнд цахим
дамжуулагч зүүжээ. Биологчдын тооцоолж байгаагаар эдүгээ дэлхий дахинд
ердөө 4-7 мянган ирвэс байгаа бөгөөд эдгээрээс 600-700 Монгол оронд
байгаа ажээ.
П.ДОРЖ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН"
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН"