Тамирчдад олимпийн гэрчилгээ гардуулав

Хуучирсан мэдээ: 2012.07.21-нд нийтлэгдсэн

Тамирчдад олимпийн гэрчилгээ гардуулав

МҮОХ-ны байранд өчигдөр “Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцох жүдо, чөлөөт бөхийн багийнханд олимпийн наадамд оролцох эрхийн гэрчилгээ, бэлтгэлийн хувцсыг гардуулах ёслол болов. Ёслолын арга хэмжээнд “Лондон-2012” Зуны олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч, Шадар сайд М.Энхболд, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн Хатанбаатар нар оролцож, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Улсын аварга О.Балжинням, гимнастик, жудо, чөлөөт бөхийн төрлөөр олимпийн наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчид, шүүгч, эмч нарт олимпийн наадамд оролцох эрхийн гэрчилгээ, Японы “Asics”, Хятад, Канадын ”Jeordan” пүүсийн бэлтгэлийн хувцас, “London 2012, Mongolian Olympic delegation” товхимол гардуулж, өндөр амжилт гаргах ерөөл дэвшүүлэв. Тэрчлэн олимпийн наадамд оролцох тамирчдын бэлтгэл хангагч нарт бэлтгэлийн хувцас бэлэглэв хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж