Энэ өөрчилсөн чигээ алдалгүй өдөр болгон цааш нь үргэлжлүүлж чадвал бид бүгд амжилтанд хүрэх боломжтой. Үүний тулд бодож байгаа бодол, сонгож байгаа сонголт, хийж байгаа үйлдэлдээ хичээнгүйлэн анхаарч, муу зуршлаа амжилтанд хүргэх дадал зуршлаар сольж, түүнийгээ өөрийн болгон эзэмшиж чадвал хүсэл эрмэлзлэлийнхээ дагуу, гаргасан зорилгын дагуу амжилт гаргах нь гарцаагүй.
Өөрөөр хэлбэл бид бүгдийн амьдралд том жижиг янз бүрийн гай, зовлон, саад тотгорууд тохиолддог. Эдгээр гай зовлон бэрхшээлүүдийг үгүйсгэж, зугтахын оронд хүлээн зовшөөрч, түүнийгээ хэрхэн амжилт руу чиглүүлэх вэ, эрч хүч, хичээл зүтгэлээ хэрхэн дахин олж авах вэ, мөн амжилтанд хүргэх дадлуудыг хэрхэн дахин бий болгож урам зоригтойгоор үргэлжлүүлэн алхах вэ гэдгийг сурах хэрэгтэй. .
Тиймээс өнөөдрийнхөө нийтлэл дээр жижиг зөвлөмж оруулахыг хүслээ. Энэ зөвлөмж миний амьдралд их тус болдог. Та бүхэнд ч гэсэн тус болно байх гэж бодож байна.
Бид бүгдэд асар их чадвар байдаг. Тийм ч учраас бид өнөөдрийг хүртэл өөрсдийн амьдралаа өдий ззэрэгтэйгээр авч яваа нь маш их бахархууштай. Хэрвээ бидэнд өнөөдөр юу ч тохиолдсон бай (уналтанд орсон, хамаг мөнгөө шатаасан, хүссэн ажилдаа орж чадаагүй, ажлаасаа халагдсан г.м.) бид дахин хөл дээрээ босоод мөн түүнээсээ ч илүү амжилт гаргаж чадна. Яагаад гэвэл бид бүгдэд энэ их хүч, чадвар бий!
“Дахиад нэг оролдоод үзэх хэрэгтэй.”
Бидний амьдралаа харах байдал, ирээдүйгээ харах нүд ямар байна түүнээс шалтгаалж бидний хандлага өөр өөр байдаг.
Хэрвээ бид өглөө босоод “за байз, яаж хэдэн төгрөг олж өр ширээ дарах вэ” гэж бодвол бидний хандлага ямар байх вэ?
Хэрвээ бид өглөө босоод “өнөөдөр өөрийгөө амжилттай хүн болгохын тулд би юу хийх вэ” гэж бодвол бидний хандлага ямар байх вэ? Тэ?
Тиймээс бид нэг бол өөрсдөндөө урам өгч байдаг. Нэг бол өөрсдийн урмыг мохоож байдаг.
Хүн бүрт өөрийн хувь заяаг өөрчлөх боломж байдаг нь ГАЙХАЛТАЙ. Гэхдээ хүн бүр хувь заяагаа өөрчилж чаддаггүй. Яагаад гэвэл зовлон бэрхшээлээ зарим нь хараад амжилтанд хүрэх шалтгаанаа болгож байхад зарим хүмүүс муу амьдралынхаа шалтаг болгож байдаг.
“Нэг айлын 2 ихэр хүүхдийг авч үзжээ. Тэр 2-ын аав архичин, агсам согтуу тавьж гэр орон, үр хүүхдүүдээ үргэлж зовоодог байжээ. 2 хүү ч өсөн том болж гэнэ.
Нэг ихэр нь том болоод архи их ууж, маш ядуу амьдралаар амьдарч байв. Тэгээд түүнээс “чи яагаад ийм архичин ядуу амьдралтай болчихов” гэж асуухад “мэдээжийн хэрэг, манай аав архичин хүн байсан, тэгээд л би ийм болчихлоо. Өөр ямар хүн болох ёстой гэж” хэмээн хариулжээ.
Нөгөө ихэр нь маш амжилттай, сайхан амьдралаар амьдарч байж. Тэгээд түүнээс “чи яагаад ийм амжилттай болов” гэж асуухад “би аавтайгаа адилхан хүн болохыг хүсээгүй ээ” гэж хариулжээ.
Нэг айлын хоёр хүү, ижилхэн аавтай, ижилхэн гэр бүлд, ижилхэн нөхцөл байдалд өсөн хүмүүжсэн мөртлөө нэг нь өөрийнхөө туулж өнгөрөөсөн хэцүү амьдралыг ядуу амьдарч байгаа шалтаг болгож байхад, нөгөө нь амжилттай амьдралынхаа шалтгаан болгож чадсан байгаа юм.”
Бид заримдаа амьдрал хатуу байна, амьдрал тэгш биш байна, би их азгүй хүн байна гэж шаналдаг.
Хүн бүрийн амьдрал зөөлөн биш, хүн бүрийн амьдрал 5 хуруу тэгш биш, хүн бүр азтай байдаггүй.
Тэгэхээр та ганцаараа биш.
Бид бүгд ижилхэн өөрийн гэсэн асуудал, бэрхшээлтэй.
Харин энэхүү асуудал бэрхшээлээ муу үр дагаварын шалтаг болгож байна уу эсвэл сайн үр дагаварын шалтгаан болгож байна уу гэдгийг бодож үзэхэд илүүдэхгүй байхаа.