Цөмийн хаягдал булшлах асуудлыг шалгая

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Цөмийн хаягдал булшлах асуудлыг шалгая

Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат сонгуулийн өмнөхөн сонин хэвлэлүүдээр АНУ болон Японы цөмийн хог хаягдлыг Монголд булшлах тухай асуудлын эргэн тойрны сэдвээр ярилцлага өгөхдөө, “Үнэн хэрэгтээ цөмийн энергийн лиценз 150 дотор л хэлбэлздэг. Ерөнхий сайд С.Батболдын тушаалаар гурван лицензийг Mongolian Uranium Resource(Монголын Ураны Эх сурвалж)  гэдэг компанид олгосон. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Япон, Америктай хэлэлцээр хийсэн байдаг” гэхчлэн мэдэгдсэн билээ. С.Энхбат хэрвээ үнэн ярьсан бол энэ асуудалд АТГ болон прокурорын байгууллагынхан анхаарлаа хандуулах хэрэгтэй болов уу. Улс орны үндэсний эрх ашгийг хөндсөн яриа, хэлэлцээр хийсэн гэж дурдагдаад байгаа дээрх нэр бүхий эрхмүүдийг шалгаад үзэхэд буруудахгүй байх. Өнгөрсөн жилийн хавар Монголд цөмийн хог хаягдлыг булшлах тухай асуудал Японы хэвлэлд гарсан нь Монголд дуулиан дэгдээж, хэн ийм яриа гаргав гэдэг эрэл хайгуулыг үлдээснийг бүгд мэднэ. Гэтэл энэ талаар хамгийн сайн мэдэх, тэр байтугай гэм буруутай хэмээн сэрдэгдэж байсан Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбатын нэр зааж дурдсан дээрх мэдээлэл яагаад Авлигатай тэмцэх газар, прокурынхны анхаарлаас ангид байна вэ?

Г.Баасан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж