
УИХ-д шинээр сонгогдсон гишүүд өрөөгөө жижиг хэмээн голохгүй, ихэд сэтгэл өндөр суугаа бол ахин сонгогдсон архаг гишүүдийн нэлээд нь өрөөгөө томруулж, сайжруулж авчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан УИХ-ын гишүүн асан С.Баярын өрөөнд тухлаад байна. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өрөөнийхөө давхрыг ахиулж, Л.Гүндалайгийн өрөө рүү нүүж оржээ. Нэг хэсэг нүүдэл суудал тасрахгүй нэлээд бужигнаж байсан гишүүдийн орон байрны нүүдэл одоо багасаад байна. Гэхдээ нэг дуулиан дэгдээд байгаа нь тахимаа өгсөн гишүүд улсын төсвийн мөнгөөр худалдан авсан iPad-ыг буцааж өгөхгүй луу унжиж буй мэдээлэл чих дэлслээ. Бас УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөө хэр нь хуучин өрөөгөө суллаж өгөхгүй гүрийсээр байгаа гэнэ шүү.