“Их чулуут” нядалгааны газрыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

“Их чулуут” нядалгааны газрыг хаажээ

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Их чулуут” ХХК-ийн мал нядалгааны газрыг зургаан сарын хугацаатайгаар хаажээ. Тус нядалгааны газарт  он гарсаар нийт гурван удаагийн хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, албан шаардлагаар өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, нядалгааны газрын урсгал зохион байгуулалтыг шаардлагад нийцүүлэн өөрчлөөгүй, мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээний бүрдэлт хангалтгүй зэрэг зөрчил дутагдал байнга давтагдан гарсан байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж