“Google”-ийн ашиг 11 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

“Google”-ийн ашиг 11 хувиар нэмэгджээ

Интернэт хайлтын системийн “мангас” “Google” компанийн ашиг орлого 2012 оны эхний хагаст өмнөх жилтэй харьцуулахад 11 хувиар нэмэгдэж, 2.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Компанийн зар сурталчилгаанаас олох ашиг орлого төсөөлснөөс илүү нэмэгдсэн нь санхүүгийн дээрх эерэг байдалд нөлөөлжээ. Гэхдээ хамтрагчдынх нь нэг сурталчилгаанд төлөх хөлс нь илт буурсаар байсан бөгөөд өнгөрсөн жилтэй харьцуулахад 16 хувиар багассан байна. Үүнд мөнгөний ханшийн  хэлбэлзэл голлох нөлөө үзүүлжээ. “Google” компанийн зар сурталчилгааны ихэнх хэсгийг гар утасны сурталчилгаа эзэлсэн байна. “Google” компанид ажиллагсдын тоо жилийн эхэн үетэй харьцуулахад 65 хувь буюу ойролцоогоор 55 мянгаар нэмэгджээ.

Сонирхуулахад, “Google” компани аварга том мэдээллийн сан бүрдүүлэхэд нийт 774 сая ам.доллар зарцуулсан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж