Саркозийн хүү загвар өмсөгч болов

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Саркозийн хүү загвар өмсөгч болов

Францын экс-ерөнхийлөгчийн хүү Пьерре Саркози шаггүй DJ гэнэ. Моисей нэрээр олон улсад танигдсан тэрбээр саяхан Элисейн талбайд тоглолт хийхэд олон хүн цугласан аж. Пьерре Саркози Сан Паулу, Киев зэрэг томоохон хотуудад тоглож байсан ч эх орондоо анх удаа тоглолтоо хийсэн нь энэ гэнэ. Учир нь загвар өмсөгч, дуучин Карла Брунитэй гэрлэсэн аавыгаа Ерөнхийлөгч байх үед тэрбээр Францад тоглолт хийж, нэр төр хөөцөлдөхийг хүсээгүй гэжээ. Пьерре “Намайг ерөнхийлөгчийн хүү гэдгээр биш, юу хийж чаддагаар минь хүмүүс намайг үнэлээсэй гэж би боддог” гэжээ. 26 настай Пьерре хөгжим тоглохоос гадна загварын ертөнцөд хүчээ сорихоор шийджээ. Тэрбээр “Yves Saint Laurent”, “Lanvin”, “Jil Sander”, “Dolce and Gabbana” болон “Gucci” зэрэг брэндийн сурталчилгаанд зургаа авахуулж байгаа гэнэ. Гэвч стилийн тухай Пьерре “Стиль бол өөрийгөө илэрхийлэх нэг арга болохоос тэгтлээ автаад байх зүйл биш. Яг мөнгө шиг.  Мөнгөний боол биш, эзэн болж амьдар гэдэг үг байдаг шүү дээ” гэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж