Дуучин Кристина Милиан энэ долоо хоногт Америкийн үзэсгэлэн сайхан цогцолсон Флорида мужийн Майами аралд амарч байгаа гэнэ. Тэрбээр гүрвэлийн эрээн өнгийн хээтэй усны хувцас өмссөн нь далайн эрэгт цугласан олны анхаарлыг ихэд татжээ. Тэрбээр сүүлийн үед Америкийн нэртэй сэтгүүлүүдээс хамгийн дур булаам бүсгүйгээр шалгарах болсон юм. Кристина хоёр настай охин болон охиныхоо асрагчтай хамт амарч буй аж. Энэ тухайгаа дуучин бүсгүй twitter хуудсандаа мэдээлсэн байна.
Уран бүтээлийн хувьд тэрбээр Америкийн рэппэр Birdman болон Ники Минаж нартай хамтран уран бүтээл хийхээр төлөвлөөд байгаа аж.
Э.АНХТУЯА