УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар Ардчилсан намаас ирүүлсэн УИХ-ын даргыг сонгоход зөвшилцөх тухай асуудлыг авч хэлэлцсэн ч олонхийн шийдвэр хэрхэн гарсан талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөнгүй.
УИХ-ын анхдугаар чуулган үргэлжлүүлэн хуралдаж, УИХ-ын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэх ёстой ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд орж ирээгүй байгаа тул хуралдах эсэх нь тодорхойгүй бүгд хүлээлтийн байдалд шилжээд байна.
Г.Дарь