Төрийн өмчит компани болох “Оргил” рашаан сувиллыг зорьж очих хүмүүс их байдаг билээ. Тэгвэл тус сувиллын газар долдугаар сарын 1-нээс эхлэн барилга засварын ажлыг хийж байгаа бөгөөд наймдугаар сарын 1-нээс барилгын ажил дуусч, сувилуулагчдаа хүлээн авах гэнэ. “Оргил” рашаан сувиллын барилга 1974 онд баригдсан ба өнгөрсөн хугацаанд нэг ч удаа их засварт орж байгаагүй гэнэ. Тиймээс хэвтэн эмчлүүлэгчдийнхээ ая тухтай байдал, орчин нөхцөлөө сайжруулахын тулд ийнхүү засварын ажлыг эхлүүлсэн байна.
Дашрамд дуулгахад, “Оргил” рашаан сувилал нь физик эмчилгээ, иллэг, массаж, зүү төөнүүр, шавар гээд ерөнхий 27 төрлийн эмчилгээ хийдэг. Нэг өдрийн төлбөр 22800 төгрөг байдаг ажээ.
У.БОЛОР