Булган аймагт он гарсаар 153 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 30 хэргээр өссөн үзүүлэлт гэнэ. Гэмт хэргийн гаралт Баян-Агт, Булган, Сэлэнгэ, Хишиг-Өндөр, Хангал, Орхон, Баяннуур, Сайхан зэрэг сумдад өссөн бол Гурванбулаг, Тэшиг, Хялганат, Бүрэнхангай, Дашинчилэн Могод суманд буурчээ. Гарсан хэргүүдээс хулгайн гэмт хэрэг хамгийн олон буюу 73 бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид 175 сая төгрөгийн хохирол учирснаас иргэдэд 152 сая төгрөгийн хохирол учруулжээ.
Э.САРАА