
Тэд ийн олимпийн үеэр ажил хаялт зохион байгуулахаар шийдсэн нь санамсаргүй хэрэг биш аж. Учир нь тэд хэзээ ч зорьсон зорилгодоо хүрч байгаагүй юм. “Лондон-2012” олимпийн наадам долдугаар сарын 27-нд нээлтээ хийж, наймдугаар сарын 12-нд өндөрлөх бөгөөд залгуулаад хоёр долоо хоногийн дараа паралимпийн наадам эхлэх юм. Олимпийн зочид, тамирчид эхнээсээ Лондонд очоод байгаа билээ. Үйлдвэрчний эвлэлүүдийн дээрх мэдэгдлийг Их Британийн Цагаачлалын сайд “Цөөн хэдэн хувиа бодсон хүний гаргасан ухаангүй үйлдэл” гэж буруутгажээ. Үйлдвэрчний эвлэлүүдийн дээрх мэдэгдлийн дараа “Хитроу” болон бусад нисэх буудлын удирдлагууд сандарч эхэлсэн бөгөөд хэрэв ажил хаявал олимпийн арван мянган тамирчид, зочдыг хэрхэн хүлээж авах билээ гэж толгойгоо гашилгаж байгаа гэнэ. Хитроу нисэх онгоцны буудал урт дараалал үүсч, аюулгүй ажиллагаанд эрсдэл учрахаас сэргийлж, ирэх даваа гаригаас паспортын шалгалтын хэсгүүдэд орон тооны бус ажилчдыг ажиллуулахаар болсон байна. Нисэх онгоцны буудлын ажилчид ажил хаяна гэснээс болж Хитроу тэтгэвэртээ гарсан хуучин ажилчдаа эргүүлэн ажилд авахаар болсон гэнэ.