Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан болжээ. Хурлаар 2008-201 онд баримтлан ажилласан хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн байна. Нийт төлөвлөсөн ажлынхаа 94.3 хувийг нь биелүүлэн хангалттай үнэлгээ авчээ. Мөн аймгийн эдийн засаг, нийгмийн 2012-2016 онд хөгжүүлэх бодлого, хөтөлбөрт туслах саналыг хэлэлцэж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. Энэ нь ирэх намрын орон нутгийн сонгуулиар бүрэлдэх аймгийн ИТХ-ын бодлого шинээр томилогдох аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн чиглэл болох гэнэ.
Э.САР