![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/7/4d6ac57935fb8831/ec7c5e02fdf886a3original.jpg)
Жүдочид Лондонгийн олимпод оролцох Монголын шигшээ багт хамгийн олон буюу есүүлээ багтаж буй. Энэ багт олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа тэргүүтэй дэлхийн шилдгүүд багтаж буй учраас олимпийн наадмын жүдо бөхийн төрлийн хамгийн хүчирхэг багийн нэгд зүй ёсоор нэрлэгдэж буй билээ.
![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/7/19b23054cd3dc9ba/6c6b3d3cba04a9foriginal.jpg)
Тэд амгалан, тайван, тохь тухтай энэ цогцолборт сар гаруй хугацаанд олимпийн наадмын үндсэн бэлтгэлээ базаагаад, ийн олимпод мордоход бэлэн болоод байна. Жүдогийн багийн дийлэнхи тамирчид ирэх даваа гаригт буюу зургадугаар сарын 23-нд Лондонг зорих бол хүнд жингийн бөхчүүд, албаны зарим хүмүүс долдугаар сарын 25-нд эх орноосоо мордоно.
Өнөөдөр тэд бэлтгэлийн төлөвлөгөө ёсоор бүтэн өдрийн амралттай байв. Тиймээс бэлтгэлгүй өдрийг нь тааруулж, Жүдо бөхийн холбооны удирдлагууд, дэд ерөнхийлөгч нар нь ийнхүү дэлхийн дэвжээнд өрсөлдөх гэж буй тамирчдаа хүндэтгэн, үдэлт хийсэн юм.
Монголын нийт ард түмнийхээ өмнөөс олимпийн наадамд хамгийн ихээр итгэл хүлээлгэж буй жүдочдынхоо аян замын дөрөөг үгийн сайхнаар мялаая. Алттай, аваргатай, сэтгэл дүүрсэн амжилттайгаар их олимпийн дараа баяртай уулзацгаая.