
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа эхлүүллээ. Уг хуралдаанд одоогоор Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос бусад нь үндсэндээ хүрэлцэн ирээд байгаа юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдын тайлбарласнаар бол Ардчилсан намаас өчигдөр орой МАН-д хүргүүлсэн УИХ-ын даргыг томилоход зөвшилцөх тухай асуудлыг авч хэлэлцэнэ гэж байна.
Ийнхүү Төрийн ордны “А” танхимд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа эхлүүлсэн бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд анхдугаар чуулганд оролцохоор чуулганы танхимд суудлаа эзэлж эхэллээ.
Г.ДАРЬ