Д.Загджав М.Энхсайханыг түшжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Д.Загджав М.Энхсайханыг түшжээ

МҮАН-ын дарга М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нар өнөөдөр Төрийн ордонд холбоотой юм шиг хоёулаа явж, олон хүний нүд хужирлаж, өнжлөө. Тэднийг харсан хүмүүс “Намдаа гологдсон Д.Загджав М.Энхсайханыг түшсэн нь их учиртай байж мэднэ. Магадгүй эвслийн Засгийн газраас “бялуу” хүртэх гээд М.Энхсайханыг хормойдож байгаа ч юм билүү хэн мэдлээ” гэж хардаж байна. Удахгүй эвслийн Засгийн газар байгуулагдана, тэр үед Д.Загджав М.Энхсайхантай салж хагацашгүй нөхөрлөсний цаад шалтгаан тайлагдах биз ээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж