Сүүлийн жилүүдэд Азийн санхүүгийн зах зээл болон худалдаа, наймаанд өргөнөөр ашиглах болсон БНХАУ-ын мөнгөн тэмдэгт юанийг Азийн гол тулгуур мөнгөн тэмдэгт болгохоор шийдвэрлэсэн тухай Азийн хөгжлийн банкнаас өчигдөр мэдээлжээ. Ингэснээр Азийн орнуудын эдийн засагт онцгой ач холбогдолтой гэж үзсэн байна. Азийн ихэнх орнууд БНХАУ-тай хоёр талын худалдаа наймааны харилцаатай байдаг бөгөөд тэд худалдаа, наймаандаа ихэвчлэн юань ашигладаг аж.
Юанийг Азийн гол тулгуур мөнгөн тэмдэгт болгосноор БНХАУ энэ бүс нутагт хамгийн том тоглогч болох бөгөөд экспорт, импортыг дан юаниар хийж эхлэх юм. Гэхдээ үүнээс ч өмнө БНХАУ нь дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр дахь гүрэн байсан билээ. 2008 оноос хойш Хятад Азийн 20 оронтой хоёр талын худалдаа наймаа хийсэн байна. Үүнд нийт 1,6 триллион юань солих худалдаа хийжээ.
Б.Анхтуяа