Ургац хураалтын төлөвлөгөөгөө гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Ургац хураалтын төлөвлөгөөгөө гаргажээ

ХХААХҮЯ-наас намрын ургац хураалтын ажлыг онцгой анхаарч, техникийн бэлэн байдал, хангамжийн асуудал, зам гүүрийн засварын ажил зэргийг хийж эхлээд байна. Тус яамнаас ургац хураалтын ажлын явцын цаг үеийн байдлын талаар мэдээлснээр  зарим аймгуудад ургац хураалтын ажлын төлөвлөгөөг гаргаад байгаа бөгөөд шатахууны хангамжийг хэвийн байлгах талаар ярилцаж байгаа аж. Энэ жилийн хувьд ургац арвин авах төлөвтэй байгаагаас улаан буудайг өнгөрсөн жилийн хэмжээнд буюу 430-440 ногооны тариалалт нэмэгдсэн тул энэ жил улаан буудай болон төмсний дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэнэ. Гэхдээ цаашид найм, есдүгээр сарын цаг уурын нөхцөл ямар байхаас шалтгаалж ургацын хэмжээ тодорхой болох аж. Харин энэ жил үрийн чанарт нэлээд дэвшилт гарсан бөгөөд үрийн цэвэршилтийг анхаарч байгаа аж. Одоогоор үрийг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр баталгаажуулсан цэвэршүүлэх ажлыг явуулж байгаа юм байна.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж