“Транс диваажин” өнөөдөр нүргэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

“Транс диваажин” өнөөдөр нүргэлнэ

Дэлхий дахинд өөрийн авьяас чадвараараа үнэлэгдэн Mонгол орныхоо нэрийг электроник хөгжмийн ертөнцөд гаргаж яваа DJ Одонбат өнөөдөр 19.00 цагт “Vegas” Night Club-т “Paradise” цомгоо танилцуулах шоу хийх гэж байна. Энэ түүний хоёр дахь цомог бөгөөд тэрбээр Armin van Buuren, Markus Schulz, Ferry Corsten, Paul Oakenfold зэрэг DJ нарын сетэнд аль хэдийнэ дуугаа мөнхөлж, чадсан Монголын номер нэг продюссер, DJ юм. DJ Одонбатын бие даасан хоёр дахь цомог нь Монголд хамгийн анхны продюссер, DJ-ын “double” буюу хос “цомог юм. “Paradise”-ын “А” цомогт продюссер, DJ Одонбатын цоо шинэ хэний ч хэзээ ч сонсч байгаагүй гайхалтай чадварлаг хийцээр дүүрэн бүтээлүүд орсoн бол “Б” цомогт түүний дэлхийн өнөө цагийн топ транс артистуудтай хамтран хийсэн track, ремиксүүд багтжээ.

Монголын номер нэг продюссер, DJ Одонбатын “Paradise” цомгийн нээлтэд хүрэлцэн ирж, жинхэнэ трансын хэмнэлд доргиж, жинхэнэ уран бүтээлийг ганцхан үдэш мэдрэх боломжийг “Метрополитан энтертайнмент” танд олгож байна. Энэ үдшийн зочин DJ-гээр Монголын номер нэг эмэгтэй DJ Miss Zoya, Монголын шилдэг DJ BTB, Өлзий, Буд нар ирж өөрсдийн сэтийг та бүхэндээ хүргэх нэгэн үдшийг транс хөгжмийн хэмнэл дор “транс диваажин”-д өнгөрүүлэх боломж олгох нь ээ.

“Paradise” цомгийг өнөөдрөөс эхлэн “Hi-Fi Records”-ын бүх салбарт 22 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм. Та энэхүү цомгийг худалдан авахад  продюссер,DJ Одонбатын анхны бие даасан цомог “Miracle” бэлэг болон дагалдах гэнэ.  

Энэ үдэш “Vegas Night Club”-т болох  “Транс диваажин”-д  20 мянган төгрөгийн таксаар нэвтрээрэй.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж