Кейти Холмс дахин Бродвейн тайзнаа

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Кейти Холмс дахин Бродвейн тайзнаа

Холливудын жүжигчин Кейти Холмс нөхөр Том Крузээс гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд өргөдөл гаргаад буй билээ. Сури охиноо төрүүлснээс хойш ихэнх цагийг охинтойгоо хамт өнгөрүүлэх болсон жүжигчин бүсгүй дөрвөн жил завсарласны эцэст Бродвейн тайзнаа эргэн иржээ. Кейти Холмс ирэх намар Америкийн алдарт Бродвейн тайзнаа тавигдах “Dead Accounts” хэмээх шинэ жүжигт дүр бүтээхээр болсон байна. Энэ талаар Бродвейн продюсер албан ёсны мэдээлэл хийжээ. Кейти тус жүжигт Лорна гэх бүсгүйн дүр бүтээх аж. Харин найруулагчаар “Тони” наадмын шагналт Жэк О’Браун ажиллах юм байна.

Кейти хамгийн сүүлд Бродвейн тайзнаа 2008 онд "All My Sons" хэмээх жүжигт тогложээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж