Бие даагчид мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Бие даагчид мэдээлэл хийнэ

УИХ энэ удаа хамгийн олон буюу гурван бие даагчтай болсон. Эрхэм гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар бие даан сонгогдож УИХ-д бүл нэмсэн.

Тэд өнөөдөр 15.00 цагаас хэвлэлийн бага хурал хийхээр зарлаад байна. Бие даагчдад  хамтарсан Засгийн газарт орох санал илгээсэн ч тэд одоогоор ороогүй байгаа юм. Гэхдээ тэдний Засгийн газарт орох эрхийг нээлттэй үлдээснээ АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ажлын хэсгийнхэн мэдээлсэн юм.

Ямар боловч өнөөдөр бие даагч гишүүд сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэхээр боллоо.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж