Ай Вэйвэйн хэргийг хэрэгссэнгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Ай Вэйвэйн хэргийг хэрэгссэнгүй

Хятадын тэрс үзэлт зураач Ай Вэйвэй татвараас зайлсхийсэн гэж ноогдуулсан торгуулийг үндэслэлгүй гэж давж заалдсан боловч Хятадын шүүх үүнийг хэрэгссэнгүй. Ай Вэйвэй Бээжингийн Чаоянг дүүрэгт болсон шүүх хуралд өөрийн биеэр очих гэсэн боловч цагдаа нар түүнийг шүүх хуралд оролцохыг хоригложээ. Хятадын татварын газраас өнгөрсөн жил тэрс үзэлт зураачийг татвараас зайлсхийсэн гэж 15 сая юань буюу 2.4 сая ам.долларын торгууль ноогдуулсан юм. Гэвч Ай Вэйвэй үүнийг улс төрийн далд явуулга гэж үзэж байгаа аж. Хятадын эрх баригчдын явуулж буй бодлогыг эсэргүүцэгч зураачийг өнгөрсөн жил  ямар ч шалтгаангүйгээр баривчилж, гурван сар хорьсны эцэст татвараас зайлсхийсэн гэж буруутгасан юм. Хятадын хууль сахиулагчид Ай Вэйвэйн нэр дээр Соёлын хөгжил гэгч хуурамч компани бий болгож, түүнийг татвараас зайлсхийсэн гэж буруутгажээ. Ай Вэйвэйг өөрийнх нь хэргийн шүүх хуралд оролцуулаагүйг зураач Твиттертээ “Хэрэв намайг шүүх хуралд ч оролцуулахгүй бол энэ улс надаар яах гээд байгаа юм бол?” гэж бичжээ. Гэвч Ай Вэйвэй энэ шүүх хуралд ялах найдвар байхгүй гэдгээ сэтгүүлчдэд шүүх хурлаас өмнө мэдэгдэж байжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж