Оросын тэрбумтан NBA-д багтай боллоо | News.MN

Оросын тэрбумтан NBA-д багтай боллоо

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Оросын тэрбумтан NBA-д багтай боллоо

АНУ-ын Үндэсний сагсан бөмөгийн холбоо  “New Jersey Nets”багийг Оросын тэрбумтан Михайл Прохоровт худалдахыг зөвшөөрлөө. “Forbes”сэтгүүлд бичсэнээс үзвэл Михайл Прохоровын хөрөнгө 13.4 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бөгөөд Хойд Америкийн лигийн багийг худалдаж авсан анхны гадаад хүн болж байна. Өнгөрсөн улиралд “Nets”баг 82 тоглолтоос 70-д нь ялагдал хүлээсэн бөгөөд 18 тоглолт дараалан ялагдаж нэг ёсны бүтэлгүйтлийн өвөрмөц рекорд тогтоосон. Ноён Прохоров фэнүүдийг “дэмжих зүйлтэй болгоно” гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн оны есдүгээр сард ноён Прохоров сагсан бөмбөгийн клубын 80 хувийг болон Brooklyn-д байрладаг Nets’ arena төслийн 45 хувийг эзэмших юм. Гэрээний төлбөрт 200 гаруй сая доллар төлсөн гэсэн албан бус мэдээ байна. Өдгөө 45 настай Оросын бизнесмэн металын бизнес хийдэг бөгөөд Оросын сагсан бөмбөгийн “ЦСКА”багт мөн хувь эзэмшдэг. “Түүний бизнесийн мэдлэг “Nets”багийн цаашдын тоглолтонд сайнаар нөлөөлнө гэж бид итгэж байна”  хэмээнNBA-гийн комиссын гишүүн David Stern ярьсан байна.

Т.Санаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bat 2010-05-13 71.239.7.213

Mafiin mongoo basketballaar ugaaj baina

Avatar

df 2010-05-13 202.72.245.50

ee ta nar bolil do uursduu sheedgvi bitvv amitad yumuu hvn muulaad bi bol 100 huwi demjij bn ta nart oros ynhanch oldohgvi de aygvi bol

Avatar

rusfab 2010-05-13 218.152.135.223

orostoo y****n huuhnuudee shaagaad hevtej baihgui yun lig mig

Avatar

1 2010-05-13 202.170.69.70

Чи бол бүр зэвүүн ч биш шээс кака

Avatar

Antiprohow 2010-05-13 202.180.218.10

zewuun shees ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж