Анжелина Жоли хадам ээждээ уурлажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Анжелина Жоли хадам ээждээ уурлажээ

Холливудын алдартай хосууд Анжелина Жоли, Брэд Питт нар хамтран амьдрах болсоор багагүй хугацааг үдэж, зургаан хүүхдийн эцэг эх болсон ч саяхан сүйт тавьсан билээ. Тэдний зургаан хүүхдийн  ууган гурав нь өргөмөл. Анжелина болон Брэд нар хүүхдүүдийнхээ хувцсыг өөрсдөө сонгодог бөгөөд охин Шейло нь ах нараа дуурайн эрэгтэйлэг хувцаслах дуртай гэнэ. Харин Брэдийн ээж Жейн эршүүд зантай Шейло охинд дэндүү гэмээр эмэгтэйлэг хувцас бэлэглэсэн нь Жолигийн дургүйцлийг хүргэж орхижээ. Шейло охин яг л хөвгүүн шиг хувцаслах дуртай бол эмээ нь түүнийг үлгэрийн гүнж шиг байгаасай гэж хүсдэг гэнэ. Үүнээс болоод л Анжелина Жоли хадам эхтэйгээ маргах болжээ. Энэ нь хадам, бэр хоёрын хооронд үүссэн анхны санал зөрөлдөөн биш гэнэ. Тэд ижил хүйстнүүдийн гэрлэлтийн асуудлаар үргэлж зөрчилддөг аж. Брэд Питтийн ээж мормон шашинтай бөгөөд ижил хүйстнүүдийг ёс бус зүйл хэмээн үздэг байна. Харин Брэд, Анжи нар ижил хүйстнүүдийг хуулиар зөвшөөрөх хүртэл гэрлэхгүй хэмээн мэдэгдэж байсан удаа ч бий.

Дээрхээс гадна Анжелина хэзээ ч хадам ээжтэйгээ улс төрийн талаар ярилцдаггүй. Учир нь улс төрийн сэдэв бол тэдний маргалдах бас нэгэн том шалтгаан болдог гэнэ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж