Оросын эстрадын хатан хаан Алла Пугачева гэрээслэлээ бичиж олон нийтэд зарлажээ.
Нэрт дуучин амьдралынхаа туршид олсон бүх хөрөнгө мөнгөө охин Кристана
Орбакайте болон зээ хүү Никита Пресняков хоёрт гэрээслэн үлдээсэн байна
хэмээн ТСН мэдээлэв.
Алла өөрийгөө ээж нь хэмээн бүртгүүлж өсгөсөн зээ хүү Денис Байсаровт хөрөнгө мөнгө гэрээслэж үлдээгээгүй аж.
Мөн эдүгээ ханилан сууж байгаа нөхөр Максим Галкины нэрийг ч
гэрээслэлдээ дурдаагүй байна. Алла Борисовна зөвхөн 2011 онд гэхэд л 5.2
сая долларын орлого олсон аж.
М.Мөнхжин
Эх сурвалж: "Зууны мэдээ"
Эх сурвалж: "Зууны мэдээ"