“Лондон-2012” зуны олимпийн наадмын аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг хариуцаж буй албанаас өчигдөр мэдээлэл хийж, дахин 1200 хүнийг олимпийн хамгаалалтад хүч нэмэгдүүлэх болсон тухай мэдээлэв. Албаны дарга Жереми Хантын хэлснээр тэдгээр 1200 ажилтан нь Лондон дахь “G4S” гэх компанийн хамгаалагчид гэнэ. Тус компаниас нийт 3500 алба хаагч олимпийн хамгаалалтад ажиллахаар Засгийн газартай гэрээ байгуулсан юм байна. Олимпийн үеэр гарч болох аливаа эрсдлээс сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах аж. Ингэхдээ хамгаалалтын ажилтнуудын сонор сэрэмжтэй байдлыг хангах үүднээс 48 цагийн амралттайгаар ээлжлэн ажиллах гэнэ.
Олимпийн наадмын зохион байгуулах хорооны мэдээлснээр аюулгүй байдал, хамгаалалтад нийт 17000 хүн ажиллах аж.
Э.АНХТУЯА