Хөгжлийн банкны төсөл бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны төсөл бэлэн болжээ

Монгол Улсын Хөгжлийн банкны
төслийг ажлын хэсэг боловсруулж дуусчээ. Дэлхийн хоёрдугаар дайны
дараахнаас улс орнууд хөгжлийн банкаа өөр өөрийн онцлогоос хамааран янз
бүрээр байгуулсан байдаг ажээ. Хамгийн амжилттай хэрэгжүүлж чадсан нь
Япон улс юм байна. Мөн Герман улсын Хөгжлийн банк ч бусдад жишээ
болохуйц хэмжээнд хөгжжээ. Манай улсын банкны систем  төв банк болон
арилжааны банк гэсэн хоёрхон тулгууртай. Тэгвэл энэхүү хоёр тулгуурыг
гурав болгон Хөгжлийн банк байгуулах тухай 1990-ээд оны үеэс яригдсан ч
ажил хэрэг бололгүй өнөөдөртэй золгосон байна. Тиймээс Засгийн газраас
ажлын хэсэг томилжээ. Ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкны төслийг
боловсруулж дууссан бөгөөд  Засгийн газарт ч танилцуулж амжжээ. Хөгжлийн
банкны  удирдлагууд нь төр засгаас хараат бус байх учиртайг ажлын
хэсгийнхэн онцолж байлаа. Японы Хөгжлийн банк хөгжих явцдаа нэг удаа
гажуудалд өртөж байсан нь удирдлагыг нь Засгийн газраас томилсон явдал
байжээ. Түүнчлэн хүнд аж үйлдвэр, дэд бүтэц, мэдлэгт суурилсан эдийн
засгтйг илүүтэй дэмждэг байхын дээр арилжааны банкуудтай ч хамтран
ажиллах юм. Хүмүүсийн дунд Хөгжлийн банк байгуулснаар арилжааны
банкуудыг шахах бодлого баримтална гэсэн буруу ойлголт байдаг. Тэгвэл
Хөгжлийн банк нь томоохон төслийг санхүүжүүлэх, синдикат буюу хамтарсан
зээл олгох, зээлийн баталгаа гаргах зэргээр арилжааны банкуудтай хамтран
ажиллахаар төсөлд тусгасныг Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны
мэргэжилтэн Э.Цогбаяр тайлбарлаж байна.
Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж