![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/6e676674033b4070/f0df97413a93190big.jpg)
Хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл “Тийм тулгалт нэг их хол явахгүй байх аа” гээд хуулиа баримталж зөвшилцөл явуулахыг хүсч буйгаа хэллээ. Чуулганы танхимд энэ асуудлаар маргаан болж АН-ын бүлгийн гишүүд анхдугаар чуулганыг үргэлжлүүлэхийг хуралдаан даргалагчаас шаардаж байв.
АН-ын дарга Н.Алтанхуяг “Д.Дэмбэрэл дарга та МАН-ын гишүүний хувиар бус хамгийн ахмад настайн хувьд хуралдаан даргалж байгаа. МАН-ын бүлгийг дуудаж оруулах эрхтэй. МАН-ын бүлэг хэзээ орж ирэх вэ” гэхэд Д.Дэмбэрэл дарга МАН-ын бүлэг зөвшилцөх ёстой хэмээгээд УИХ-ын дарга сонгох асуудлаар зөвшилцөөнийг үргэлжлүлэхээр болж хуралдааныг завсарлуулав.
Хуралдаан хэзээ эхлэх нь тодорхойгүй үлдлээ.