![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/10/b458dfce7985f3c8/a89966af117c088bbig.jpg)
Харин АН-ын дарга Н.Алтанхуяг долдугаар сарын 20-ны өдөр яг 20 жилийн өмнө байнгын ажиллагаатай парламент УИХ анхны хурлаа хийж байсан бэлгэ дэмбэрэлтэй өдөр тул муу үгээр эхлээд яахав гээд, “Зөвшилцөх бичгийг өчигдөр хүргүүлсэн. Бид ажил ихтэй байлаа. Бичгийг илгээснээр зөвшилцөх ажил эхэллээ гэж үздэг. Бичиг удаан явсан байна. Та нар ч хөөцөлдсөнгүй. Иймд ажлаа түргэвчилье” гэж байлаа.
Харин МАН-ын бүлгийн дарга бичиг хүргүүлээд орхисныг зөвшилцсөн гэж үзэхгүй. Бидэнд хуулийн дагуу ажиллах бололцоог олгох ёстой. Бусад нам, эвсэл, бие даагчидтай зөвшилцсөн юм байна. Бидэнтэй тэгээгүй гэж байв. Гишүүн Р.Гончигдорж УИХ 20 жилийн өмнө анхны хурлаа хийсэн энэ өдөр ажлаа эхлэх ёстой гэсэн байр суурь дээр хэвээрээ байлаа.
Хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл “Битгий шаагилдаад бай. Төрийн ажлаа зөв хий. Яагаад зөвшилцөж болдоггүй юм” хэмээлээ. Мэтгэлцээн үргэлжилж байна.
УИХ-ын чуулганы хуралдааныг "Eagle News TV" шууд дамжуулж байна.
Д.ОЮУН