Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцсан алтны шороон 242 ордны байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөрийн хэмжээг гаргажээ. Нийт 12 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан эдгээр ордууд тусгай аргачлалаар тогтоосон үнэлгээгээр 1.161 их наяд төгрөгийн хохирлыг учруулсан байна. Тэдгээр компанийн тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оны зургадугаар сард цуцлаад байсан юм. Мөн олборлолтын үйл ажилллагаа явуулсны боловч нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй 171 аж ахуйн нэгжийг илрүүлж хохирлыг нэхэмжлэхээр Улсын мөрдөн байцаах газарт хүргүүлсэн ажээ. 2009-2011 онд 20 аймгийн хэмжээнд 4256 га талбай эвдрэлд орж нөхөн сэрээгдэлгүй орхигдсоныг тогтоосон байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин