Шувуухайтай байсаан би… Одоо даанч байхгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Шувуухайтай байсаан би… Одоо даанч байхгүй

Хэдэн сарын өмнө би нэгэн шувуухай олж харсан юм. Тэр бусад
шувуухайгаас өнгө зүс, үүсэл гарал, өд сөд, шулганан жиргэх нь үл
ялгагдахгүй ч гэсэн яагаад ч юм нэг л тааалагдаад болдоггүй. Гэхдээ тэр
нэгэн айлд байдаг болохоор би үргэлж очиж хардаг бас дотор сэтгэлдээ
байнга л ярилцдаг байлаа. Шувуухайтай ярилцах бүрт тэр намайг хүлээж
байсан юм шиг дороо дэвхцэн ийш тийш үсчин цовхчиж баярласанаа
илэрхийлэх гэж эсвэл өдөржингөө болсон сонингоо ярих гэсэн шиг жиргэн
шулганаж болдогсон бол энэ торноосоо гараад алган дээр маань нисээд
суучих юмсан гэж тэмүүлдэг мэдрэгдэнэ. Би хэдийгээр тэр айлын торон
дотрох шувууг сонирхсон таалагдсан ч гэсэн хүний зүйлийг хамаагүй авч
болохгүй гэсэн хүмүүжилдээ баригдсаар л байлаа. Тэр шувуухайг өдөр бүр
очиж хармаар заримдаа хэнд ч ярьдаггүй нууцаа түүнд шивгэнэчихвэл тэр
хэнд ч хэлэхгүй юм шиг, тэр миний ярихыг анхааралтай чагнаж заримдаа
намайг шоолон дэвхцээд байгаа юм шиг, заримдаа намайг гуниглахад даган
гуниглаж дуугаа хураан чимээгүйхэн тэрүүхэн тэндээ нүдээ бүлтэгнүүлэн
зогсох нь яг л хүний хэл мэддэг ойлгодог юм шиг санагдам.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж