Сомалид өлсгөлөнгөөр жилд 100 мянган хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Сомалид өлсгөлөнгөөр жилд 100 мянган хүн амиа алджээ

Өлсгөлөнд нэрвэгдсэн Сомалийн иргэд эх орноосоо дүрвэх, замдаа амиа алдах тохиолдол их байдаг гэнэ. Тус улсад нэг жилийн хугацаанд өлсгөлөнгийн улмаас 100 мянган хүн амиа алдсан гэсэн тоо баримт ч байдаг аж. Тэднийг ийн үхэлд хүргэж буй шалтгаан нь их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн гамшиг болоод зэвсэгт халдлага юм. Өлсгөлөнд нэрвэгдэж, хоол хүнсний гачигдалд орсон тус улсад үер усны гамшиг нүүрлэсэн нь байдлыг улам бүр дордуулж буй ажээ.

Английн хүний эрхийн байгууллагын мэдээгээр өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Сомалид 50-100 мянган хүн амиа алдсан байна. Түүнчлэн НҮБ-аас гаргасан тоо баримтаар амиа алдаж буй хүмүүсийн 18 хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байгаа аж. Тус байгууллагаас Сомалид 576 сая ам.долларын тусламж хүргээд байгаа ч өдрөөс өдөрт байдал дордож буйд түгшиж буйгаа илэрхийлжээ.

НҮБ-ын Хүний эрхийн хорооноос мэдээлснээр Сомалийн ард иргэдийн адил  хоол хүнсний дутагдалд орж, өлсгөлөнд нэрвэгдсэн улсуудын тоонд Кени, Этиоп, Уганда зэрэг орнууд багтаж буй юм. Дээрх улсуудад нэг жилд 1.2 сая хүн амиа алджээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж