Сар гаруйн өмнө “Фламенго” багийг орхиол байсан Бразилын алдарт хөлбөмбөгч Роналдиньо “Кока-кола” компанитай байгуулсан гэрээгээ зөрчсний улмаас цуцлагдахад хүрчээ. Тэрбээр шинэ баг “Атлетико Минейро”-гийн хэвлэлийн бага хуралд оролцохдоо өмнөө “Пэпси” ундаа тавиад сууж байсан нь супер одыг олон саяын үнэтэй гэрээнээсээ хагацахад хүргэжээ. Ронни “Кока-кола”-тай жилийн 737,400 ам.долларын гэрээг 2014 оны ДАШТ хүртэл үзэглээд байсан ч энэ нь ердөө жилийн настай байжээ. “Пепси” нь “Атлетико Минейро”-гийн ивэн тэтгэгч бөгөөд багийн хэвлэлийн бага хурлын үеэр бүтээгдэхүүнээ сурталчлах бүрэн эрхтэй ажээ.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин