Эрчим хүчний импорт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний импорт нэмэгджээ

Монгол Улс ОХУ-аас эрчим хүч импортлох нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэнэ. ОХУ-ын эрчим хүчний “Eastern Energy Co” компани энэ оны эхний хагас жилд л гэхэд Монгол Улсад 166 сая кВт/ цагийн эрчим хүч нийлүүлсэн нь өмнөх оныхоос 89 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Тус компани нь ОХУ-ын төрийн өмчит эрчим хүч үйлдвэрлэгч Inter RAO-ийн салбар бөгөөд алс дорнодын районуудад эрчим хүч нийлүүлдэг.  2011 онд Монгол Улсад нийт 263 сая кВт/ цагийн эрчим хүч нийлүүлсэн “Eastern Energy Co” 2012 онд эрчим хүчний нийлүүлэлтээ 320 сая кВт/ цагт хүргэх аж. “Eastern Energy Co” компани Монголын алслагдсан бөглүү газрыг эрчим хүчээр хангадаг байна. “Eastern Energy Co” компанийг Хятадад эрчим хүч нийлүүлэх зорилгоор байгуулсан бөгөөд Хятадад эрчим хүч нийлүүлэх гэрээ байгуулсан албан ёсны цорын ганц нийлүүлэгч гэнэ. Тус компани энэ оны эхний хагас жилд Хятадад 984 сая кВт/ цагийн эрчим хүч нийлүүлжээ. “Eastern Energy Co” алс дорнод дахь эрчим хүчний экспортоо нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн жил 500 кВт-ийн Amur-Heihe цахилгааны шугамыг барьсан байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж