Укагийн “мөрөөдөл” Мээдээ

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Укагийн “мөрөөдөл” Мээдээ

“Киви” хамтлагийн Укад “Камертон” хамтлагийн дуучин Мээдээ шиг залуу таалагддаг гэнэ.  Ука “Камертон” хамтлагийн шүтэн бишрэгч байгаад зогсохгүй Мээдээг нууцхан шохоорхдог байжээ. Охид бүр ирээдүйн ханхүүгээ төсөөлж боддогтой адил Ука ханхүүгээ Мээдээ шиг залуугаар төсөөлж боддог байснаа нуудаггүй аж. Одоо бол тэд уран бүтээлийн танилууд бөгөөд Ука урлагт хөл тавин Мээдээтэй хамтран уран бүтээл хийх болсондоо баяртай байдаг гэнэ лээ. Мэдээж мөрөөдлийн ханхүүтэйгээ хамт дуулна гэхээр сайхан санагдалгүй яахав. Мээдээ “Киви” хамтлагтай хамтран “SBN”телевизээр гарах гэж буй “Сонголт” олон ангит киноны дууг хамтран дуулсан байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж