
Австралийн бадминтоны багийн дасгалжуулагч Лассе Бундгард “Эмч нар тэднийг эмнэлэгт авчирч шинжилгээ хийсний дараа хоолноос хордсон болохыг баталсан. Иймээс өнөөдрийн бэлтгэлийг өнжих боллоо. Гэхдээ тэднийг маргаашаас бэлтгэлээ хийнэ гэдэгт найдаж байна” гэв.
Болсон хэрэг явдлын талаар “Лондон-2012” зуны олимпийн XXX наадмын зохион байгуулах хорооноос “Австралийн бадминтоны багийн байрлаж буй газар нь наадмын албан ёсны бэлтгэлийн бааз биш” гэжээ.
Б.БИЛГҮҮДЭЙ
“ӨДРИЙН ШУУДАН” сонин