
www.missworld.com сайтад Монголын мисс Х.Баярмаагийн талаар “Баярмаа нь жүжигчнээр ажилладаг бөгөөд Холливудад хүч сорихыг хүсдэг. Чөлөөт цагаараа усанд сэлэх, хөгжим сонсох, бүжиглэх дуртай, шаргуу дайчин хэмээн өөрийгөө тодорхойлсон” тухай нь бичсэн байлаа.
“Дэлхийн мисс-2012” тэмцээний хөтөлбөр:
- VII/18: Оролцогчид ӨМӨЗО-ны Ордос хотод ирж, “Crowne Plaza”-д байрлажээ
- VII/19-23: Оролцогчид сургалтад хамрагдаж, хэвлэлийн хуралд оролцож, гэрэл зургаа татуулан бэлтгэл хийнэ.
- VII/24: “Miss World 2012” тэмцээний нээлтийн арга ёслол болно
- VII/25: Оролцогчид Ордос хотоос Хонгконг руу аялна
- VII/26-28: Хонгконг хотоор аялна
- VII/28: Хонгконг – Хайнан мужийн Саня хот руу аялна
- VII/28-30: Саня хотын далайн эрэг дээр усны хувцастай зураг авалтад орно
- VII/31-VIII/2: Шанхай хот руу аялж, хандивын арга хэмжэээнд оролцоно
- VIII/2: Ордос хотод буцаж ирнэ
- VIII/3: Далайн эрэг дээр усны хувцастай зураг авалтад орлцоно
- VIII/4: “Miss World Beach Beauty Final” шалгаруулалт болно
- VIII/6: “Miss World Sportswomen Final” шалгаруулалт болно.
- VIII/7-9: Оролцогчид “Crowne Plaza”-д эргэн ирж шоуны бэлтгэлээ хийнэ
- VIII/10: “Miss World Talent Final” шалгаруулалт болно.
- VIII/11: “Top Model show”-ны бэлтгэл болно
- VIII/12: “Miss World Top Model Final” шалгаруулалт болно.
- VIII/13-17: “Miss World Final” шалгаруулалтын бэлтгэл болно
- VIII/18: 62 дахь удаагийн “MISS WORLD” тэмцээний шилдгүүд орон нутгийн цагаар 19:30-22:00 шалгарна. Тус орой “MISS WORLD” тэмцээний титмийн эзний нэрэмжит үдэшлэг болно.
- VIII/19: Оролцогчид Ордос хотоос эх орноо зорино.
Г.ДАША