Монгол
Улс, ОХУ-ын Буриад улс, буриад үндэсний тойргуудад хоёр жил тутамд
ээлжлэн уламжлал болгон зохион байгуулдаг буриад зоны “Алтаргана” их
наадам өнөөдөр ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Агын Буриадын тойрогт
эхэлж байна. Анхны “Алтаргана” наадмыг 1994 онд Хэнтий аймгийн Дадал
суманд зохион байгуулсан түүхтэй. 2002 оноос хоёр талд ээлжлэн хийж
байхаар болж мөн онд Агын Буриадад хийж байсан бол энэ удаа мөн Агын
Буриадад наадмын ээлж таарч байна.

Энэ удаагийн “Алтаргана”
наадамд Монголоос 600 гаруй төлөөлөгч оролцохоор Агын Буриадыг зорьжээ.
Монголын төлөөлөгчдийн визийн үнэд ОХУ-ын талаас хөнгөлөлт үзүүлсэн аж.
“Алтаргана”
наадамд Хятадаас ч буриад үндэстнүүд оролцдог олон улсын шинжтэй наадам
болж хүрээгээ тэлсээр байгаа юм. Наадмын үеэр сурын харваа, хурдан
морины уралдаан, бөхийн барилдаан, буриад дууны наадам, ёохор бүжиг
зэрэг олон арга хэмжээ болдог уламжлалтай.
Д.ОЮУН