Испаничууд Засгийн газраа эсэргүүцэн жагсав

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Испаничууд Засгийн газраа эсэргүүцэн жагсав

Испанийн Засгийн газрын сүүлийн үед авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн хэдэн мянган испаничууд өчигдрөөс жагсаал зохион байгуулж эхэлжээ. Жагсаал долоо хоног гаруй үргэлжлэх гэнэ.

Тус улсын Засгийн газар Европ даяар үүсээд буй санхүүгийн хямралаас сэргийлэхийн тулд татвараа нэмэгдүүлж, төсвийг 80 тэрбум ам.доллараар танах шийдвэрийг өчигдөр гаргасан нь испаничуудын дургүйцлийг төрүүлж, жагсахад хүргэсэн байна. Эсэргүүцэгчид Испанийн хот, тосгодуудаар жагсан явж байгаа бөгөөд Мадрид, Барселона зэрэг томоохон хотуудын өргөн чөлөөд туг далбай намируулсан жагсагчдаар дүүрчээ. Мөн тэд төсвийн тандалтыг дүрслэн хайчны зургийг байрлуулсан уриа лоозон барьжээ. Испанийн Мадрид хотод жасгагчдын дунд гал сөнөөгчид байгаа ба тэд гал сөнөөгчийнхөө малгайг өмсч,  уриа лоозон бүхий цагаан футболк өмссөн байна. Жагсаалд мөн Испанийн цагдаа болон иргэний хамгаалалтынхан нэгджээ. Засгийн газрын баталсан төсвийн тандалтаар төрийн албан хаагчдын цалинг долоон хувиар хасч, тэдний шинэ жилийн урамшууллыг цуцалсан байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон нийтийн ажилчдын цалинг багасгаж, ямар нэг байдлаар хасч байсан ч тэд үүнтэй эвлэрэнгүй хандаж байжээ.

Өнгөрсөн жил мөн Испанид дөрвөн хүн тутмын нэг нь ажилгүй байгааг эсэргүүцсэн жасаал болж байсан юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж