![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/9b934ea39d9fec33/3777c56e230982b8original.jpg)
Өнөөдөр үдээс өмнө УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдах чигтэй байгаа бол 11.00 цагаас чуулганы анхдугаар хуралдааныг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгаа.
Анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, гурван бүлгийг төлөөлсөн гурван дэд дарга сонгох, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг албан ёсоор байгуулах зэрэг асуудал хэлэлцэнэ. Мөн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн хэлэлцэж эхлэхээс гадна Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн барих зэрэг ажлаар үргэлжилнэ.
Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авах, хурал орхих зэрэг үйлдэл хийж ч болзошгүй байна. Тус бүлгээс МАН-ын гишүүдээс УИХ-ын даргад нэр дэвшүүлэх, яамдын тоог олшруулахыг эсэргүүцэх зэрэг үйл ажиллагаа хийх магадлал байгаа юм.